Thursday, June 6, 2013

"Ном" хөтөлбөр

Хүүхдийн зохиолчдоор гоёсон Хөвсгөлийн хүүхдийн номын чуулган

    Хөвсгөл аймгийн хэмжээнд “Ном” хөтөлбөр амжилттай хэрэгжиж 30 сургуулийн номын санч, 37 цэцэрлэгийн багш,  200 гаруй сурагчид номын сайн нөхөр болж үе тэнгийн найзууддаа өөрсдийн сурч мэдсэнээ хуваалцаж, бүтээл номоо сонирхуулхаар 2013.05.24 нд Мөрөн хотноо чууллаа.


Чуулганд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, Хөвсгөл аймгийн БСГ-ын дарга Н.Баатар-очир, Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүлийн хэлтэсийн дарга С.Мөнхжаргал, Хүүхдийн зохиолч Батжаргал, Б.Бат-Эрдэнэ болон НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгч Зояа нар оролцож, сурагч, багш, номын санч нарт баяр хүргэж, цаашидын ажилд нь амжилт хүслээ.
        Номын чуулганы нээлтийг Мөрөн 2-р сургуулийн 10б ангийн сурагчид нээж “Хөвсгөл найраглал” , “Миний ном” дуугаар ая дууны эгшигэн цэнхэр хадаг өргөлөө.
Аймгийн хүүхдийн номонд бүтээл нь орсон Ренчинлхүмбэ сумын 10г ангийн сурагч Н.Намуунаа, 2-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Нямдаваа нар илтгэлээ уншиж толилууллаа.
Ном хөтөлбөр номын санд илтгэлээр Тосонцэнгэл сумын номын санч П.Сарантуяа, ирээдүй сургуулийн багш М.Оюундалай нар сургууль дээр ном хөтөлбөр хэрхэн өрнөсөн, үр дүн нь яаж мэдрэгдсэн талаар илтгэлээ.
  Бага насны хүүхдэд ном унших арга зүйн талаар 5-р цэцэрлэгийн багш Н.Энхтүвшин багш сонирхолтой илтгэл тавьж, Ном уншихын гайхамшиг сэдвээр Цагаан-уул сумын номын санч А.Долгор, ДМЦС-ын багш О.Цулаа нар бяцхан зөвлөмж, илтгэл бэлтгэн сурагчдад сонирхууллаа. 
    Мөн Аймгийн Хүүхдийн номонд орсон шилдэг эссений дээж болгон Тариалан сумын  ЕБС-ын 10а ангийн сурагч Б.Отгонжаргал “ Ном дор мөргөмүй”, Ирээдүй сургуулийн 11б ангийн сурагч С.Буянхишиг “ Өвгөн шувуу” эссег уншиж, сурагчдын сонорыг мялаалаа.
Үүний дараа Монгол улсын хөдөлмөрийн баатар академч Базарын Ширэндэвийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг ЭДЦС-ын хамт олон удирдан явууллаа.Энэхүү үйл ажиллагаанд авьяаслаг сурагчдын тоглолт, дүрийн тоглолт үзүүлж ёслол төгөлдөр өндөрлөлөө.
    Сурагчдыг жаргалан ресторанд хүлээн авч хүндэтгэлийн зоог барин, Авьяас-8 сургуулийн сурагчид урлагийн бяцхан тоглолт үзүүлж, номын чуулганы зочдод хүндэтгэл үзүүллээ.
     Хүүхдийн Номын үзэсгэлэнг Аймгийн хүүхдийн ордоны 3-н зааланд гаргасан бөгөөд энэхүү үзэсгэлэнд сурагчид, СӨБ-ын багш нарын хийсэн нийт 350 гаруй гараар хийсэн номнууд дэлгэгдэж 300 гаруй хүн  үзэж сонирхолсон ба хүүхдүүд хамгийн жижиг номноос аваад хамгийн том ном, даавуун ном, хулдаасан ном, төмөр ном, хайчилбаран ном, шүрэн ном, модон ном, 2D, 3D, 4D ном хийж, үзэгчдын анхааралыг  татаж, нэг нэгнээсээ ном хийх арга туршлага солилцсон арга хэмжээ боллоо.

Залуу зохиолч Э.Энхцэцэгийн номын анд уулзалт ярилцлага зохион байгуулж, шүлэг хэрхэн бичих талаар, ном хэрхэн бүтдэг талаар халуун яриа өрнүүллээ.
ДМЦС-ын 11в ангийн сурагч Ү.Дуламсүрэн, 9д ангийн сурагч Л.Хулан нар өөрсдийн зохиосон шүлгийн дээжийг номын чуулганы сурагчдад уншиж толилууллаа.
    Цагаан-уул сумын ЕБС-ын сурагчид “Бардам туулай” жүжиг тоглож, чуулганы зочидод бэлэг барилаа.
Үүний дараа сурагчдад батламж гардуулах, шагнал өгөх үйл ажиллагаа өрнөлөө.

Шилдэг номоор:
Хамгийн жижиг ном: /Чихрэн ном/  ЭДЦС-ын сурагч Э.Цэрмаа
Хамгийн том ном: /Шүдэнзээр бичсэн ном/ Бүрэнтогтох сумын сурагч Э.Нямдаваа
Хамгийн өвөрмөц ном: /Модон талхан ном/ ЭДЦС-ын сурагч Э.Дашзэвэг
Хамгийн бүтээлч ном:/ Үйсэн ном/ Түнэл сум ЕБС сурагч У.Чулуунхүү
Хамгийн шилдэг зохиомжтой ном: /4 D ном / Баянзүрх сум ЕБС сурагч Б.Отгонтэнгэр

Цэцэрлэгийн хамгийн шилдэг зохиомжтой 3-н ном
1.    11-р цэцэрлэгийн Экран ном
2.    Хатгал сумын цэцэрлэгийн 3 D даавуун ном
3.    Цагаан-үүр сумын цэцэрлэгийн 3D ном

Аймгийн тэргүүний сурагчаар:
2-р сургуулийн сурагч Номин /Хайчилбаран ном/
ЭДЦС-ын сурагч Д.Лхагва-очир /Модон ном/


Ирээдүй сургуулийн сурагч Х.Лхамноржин /Монгол бичгээр үйсэн дээр бичсэн ном/
Эрдэнэ булган сумын ЕБС-ын сурагч Д.Шинэжил /дэвтэрийн арыг ашиглан 3D ном/
Галт сумын ЕБС-ын сурагч О.Мөнхжаргал / шилдэг илтгэлээрээ/ тус тус аймгийн тэргүүний сурагч хүүхдүүд боллоо.

Ном хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн номын санчдыг урамшуулав.
Үүнд:
1.Тосонцэнгэл сумын номын санч П.Сарантуяа
2. 2-р сургуулийн номын санч Д.Нарантуяа
3.Аваргууд сургуулийн номын санч Д.Цэцэгмаа
4.Ирээдүй сургуулийн багш М.Оюундалай
5.Эрдэнэбулган сумын багш Д.Энхтуяа
  
Шилдэг 2 сургууль, 2 цэцэрлэгт Ном хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнд талархаж батламж, британика нэвтэрхий толь гардуулав.
Үүнд:
1.Эрдмийн далай цогцолбор сургууль
2.Цагаан-уул сумын ЕБС
3.С.Тайванжаргал эрхлэгчтэй Их-уул сумын цэцэрлэг
4.Х.Хишигжаргал эрхлэгчтэй Тариалан сумын цэцэрлэг

No comments:

Post a Comment

Ñýòãýãäýëýý ¿ëäýýíý ¿¿

Танд манай блог таалагдаж байна уу?