“Ном” – Хөтөлбөрийн хүрээнд
Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын
2012 оны 10 сарын 08 өдрийн А/ 51 тоот тушаалаар Ном хөтөлбөрийг батлан
хэрэгжүүлэхээр болсон.Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах нэгдсэн арга
хэмжээг СӨБ болон ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөн
ажиллаж байна. Үүнд:
Хөтөлбөрийн 1 дэх үе:
1. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном унших энгийн болон тусгай арга эзэмшүүлэх.
2012 оны 11 сараас 2013 оны 1 сар хүртэл
v Гарын авлага ,зөвлөмж гаргах
v Ангийн номын сан байгуулах,өргөжүүлэх
v “Сурагч номын санч” , “Сурагч номын эмч” зэрэг хөдөлгөөн өрнүүлэх
v “Номын богц” ажиллуулах
v Номын өдөрлөг зохион байгуулах
v “Том ном” , “ Жижиг ном” , “ Номын тэмдэглэл” үйл ажиллагааг хэрэгжүүлэх
v Номын баатруудаар дүрийн тоглолт хийх
v Зургийн үзэсгэлэн гаргах, уран илтгэлийн тэмцээн зохион байгуулах
v Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах
v Номын дуудлага худалдаа
v Ном бүтээх уралдаан
v Номын ач холбогдолоор лекц, сонин, ТВ-д булан нээх
v Ном хандивлах үйл ажиллагаа
Хөтөлбөрийн 2 дахь үе:
2. Ном унших, бүтээлчээр сэтгэх, бүтээл туурвих үе
2013 оны 2 сараас 5 сар
Хийгдэх ажлууд:
v Цэцэрлэгийн хүүхэд болон, ЕБС-ын 1-5-р ангийн сурагчдын дунд жагсаалтаар өгсөн 5 номыг уншиж, агуулгаар нь дүрийн тоглолт зохион байгуулж, зурагжуулах
v ЕБС-ын 7-9-р ангийн сурагчид жагсаалтаар өгсөн 10 номыг уншиж агуулгаар нь Эсээ бичих
v ЕБС-ын 10-12-р ангийн сурагчид жагсаалтаар өгсөн 10 номыг уншиж, агуулгаар нь илтгэл бичих
Хүрэх үр дүн:Цэцэрлэг болон бага ангийн сурагчдын дүр тоглолтын фото зураг, дунд ангийн сурагчдын бичсэн эсээ, ахлах ангийн сурагчдын илтгэлээр “Аймгийн хүүхдийн ном”-ыг бүтээнэ.
Хөтөлбөрийн 3 дахь үе :
3. Хөтөлбөрийн тайлан, номын чуулган зохион байгуулах үе
2013 оны 5 дугаар сараас 6 дугаар сар
Хийгдэх ажил:
v Сургууль
дээрээ болон бүсийн аль нэг сургууль дээр сурагчдын бүтээлээр үзэсгэлэн
гаргаж, эсээ илтгэлийг шалгаруулж, эцэг эхчүүдэд тайлагнах
v Аймгийн
Хүүхдийн номын чуулган зохион байгуулж, /сургууль бүрээс шалгарсан 5
доошгүй хүүхэд оролцоно / чуулганд оролцогч хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж шалгарсан илтгэл, эсээгээс хамгийн шилдэгийг тодруулна .
Хүрэх үр дүн: Сурагчид уншиж,судалсан ном зохиолоороо бүтээл хийж,Аймгийн чуулганд оролцож, үзэсгэлэнгээ гаргана
Хөтөлбөрийн 4 дэх үе:
4.Боловсрол шинжлэх ухааны яамнаас Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн номын санд ном нийлүүлнэ.
No comments:
Post a Comment
Ñýòãýãäýëýý ¿ëäýýíý ¿¿