1.“Аймгийн залуу
багш нарын анхдугаар зөвлөгөөн”-ийг 11-р сарын 9-10ны өдрүүдэд Мөрөн
суманд 370 багшийг хамруулан зохион байгууллаа.
Аймгийн БСГ-аас зөвлөгөөнийг
угтаж зохион байгуулах ажлын чиглэлийг боловсруулан сургууль,
цэцэрлэгүүдэд хүргүүлж ажилласнаар аймгийн хэмжээний нийт багш нарыг
хамарсан сургалт, урлаг, спортын олон
ажлууд зохион байгуулагдаж, багш мэргэжлээр бахархах, улмаар сургалтын чанарт
нөлөөлөх үр дүнтэй ажил боллоо.Энэ үеэр боловсролын
шинэчлэлийн бодлого, төлөвлөлт, суралцагчдын хөгжил төлөвшил, багш мэргэжлийн
онцлогийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, иргэдэд мэдээлэл өгөх чиглэлээр радио,
телевизээр сайн багшийн ажлын туршлага, үйл ажиллагаа, хүүхдийн хөгжил,
бүтээлч хандлага, сургалтын ахиц, үр дүнг төрөлжүүлэн нэвтрүүллээ. Радиогийн
нэвтрүүлэг нь хөдөөгийн малчин эцэг эхчүүдэд боловсролын шинэчлэл, суралцагчдын
онцлогийн талаар ойлголт өгч, “Зөв монгол хүн” төлөвшүүлэхэд эцэг эхийн оролцоо
хэрхэн чухал болохыг ойлгуулахад зорилоо.
Зөвлөгөөний өдрүүдэд
дараах томоохон ажлууд зохион байгуулагдлаа.
·
“Идэвхтэй
сургалтын стратеги” мэргэжлийн багшийн сургалтыг лаборатори сургуулийн багш
нартай хамтран зохон байгуулав.
·
Багш
нарын бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, сурталчилснаар бие биенээсээ хөгжих,
өөрсдийн бүтээлч үйлээрээ бахархах, бүтээлээ харилцан солилцох, хамтран
хөгжүүлэх олон шинэлэг санаа гарлаа.
· Судалгаат нээлттэй хичээлийг аймгийн ур чадварын уралдааны мэргэжлийн аварга багш Э.Ундрах, А.Цэрэнхүү нар хичээлийн судалгааны багийн багш нартай хамтран зохион байгууллаа. Хичээлийн явц, хэлэлцүүлгийг нээлттэйгээр зохион байгуулж, нийт багш нарт хичээлийн судалгааны арга зүйг түгээн дэлгэрүүллээ.
· Судалгаат нээлттэй хичээлийг аймгийн ур чадварын уралдааны мэргэжлийн аварга багш Э.Ундрах, А.Цэрэнхүү нар хичээлийн судалгааны багийн багш нартай хамтран зохион байгууллаа. Хичээлийн явц, хэлэлцүүлгийг нээлттэйгээр зохион байгуулж, нийт багш нарт хичээлийн судалгааны арга зүйг түгээн дэлгэрүүллээ.
·
“Хамтдаа
суралцаж, хөгжье” уулзалт үдэшлэгийг аймгийн шилдэг багш нартай хамтран зохион
байгуулж, тэдний ажлын туршлага, амжилтыг түгээн дэлгэрүүллээ.
·
“Оюунлаг
Хөвсгөл” арга зүйн зөвлөмжийг боловсруулан нийт багш нарт түгээлээ.
Зөвлөгөөнөөс аймгийн
боловсролын хөгжлийн тэргүүлэх 9 чиглэл, залуу багш нарын хэрэгжүүлж, манлайлж
ажиллахажлын 8 зорилтыг дэвшүүлэн гаргаж, хэлэлцэн шийдвэрт тусгалаа.
АЙМГИЙН ЗАЛУУ БАГШ НАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙ ШИЙДВЭР
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮЛЭХ 9-Н ЧИГЛЭЛ |
No comments:
Post a Comment
Ñýòãýãäýëýý ¿ëäýýíý ¿¿