Thursday, June 6, 2013

"Ном" хөтөлбөр

Хүүхдийн зохиолчдоор гоёсон Хөвсгөлийн хүүхдийн номын чуулган

    Хөвсгөл аймгийн хэмжээнд “Ном” хөтөлбөр амжилттай хэрэгжиж 30 сургуулийн номын санч, 37 цэцэрлэгийн багш,  200 гаруй сурагчид номын сайн нөхөр болж үе тэнгийн найзууддаа өөрсдийн сурч мэдсэнээ хуваалцаж, бүтээл номоо сонирхуулхаар 2013.05.24 нд Мөрөн хотноо чууллаа.

Monday, January 28, 2013

ХӨТӨЛБӨР


 Ном – Хөтөлбөрийн хүрээнд  

Боловсрол шинжлэх ухааны яамны  сайдын 2012 оны 10 сарын 08 өдрийн А/ 51 тоот тушаалаар Ном хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхээр болсон.Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах нэгдсэн арга хэмжээг СӨБ болон ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

   Хөтөлбөрийн  1 дэх үе:
         1. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном      унших энгийн болон тусгай арга эзэмшүүлэх.
  2012 оны 11 сараас 2013 оны 1 сар хүртэл
  Хийгдэх ажлууд :

Thursday, January 24, 2013

ХӨТӨЛБӨР

                                                                         “Авьяас - Хөтөлбөрийн хүрээнд

          Хүүхдийн хөгжил нь оюун санаа, бие бялдар, нийгэмшихүйн үзүүлэлтэд гарч буй ахиц дэвшлээр тодорхойлогддог билээ. Энэхүү ахиц дэвшил нь гэр бүл, сургалтын орчин болон байгалиас өгөгдсөн жам ёсны үйл явцуудаар дэмжигдэн байнга, тасралтгүй явагдаж дараагийн илүү дээд шатанд хүрэх, эсвэл орчноос үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн улмаас тухайн хүүхдийн оюун санаа, бие бялдар, сэтгэц нийгэмшихүйн хөгжилд саатал гарч зогсох, түүнчлэн ёс суртахууны үүднээс авч үзвэл хөгжлийн буруу чиг хандлага төлөвших зэрэг байдлаар илэрч болно.

Мэдээ мэдээлэл


Аймгийн залуу багш нарын анхдугаар зөвлөгөөн
  1.Аймгийн залуу багш нарын анхдугаар зөвлөгөөн”-ийг 11-р сарын 9-10ны өдрүүдэд Мөрөн суманд 370 багшийг хамруулан зохион байгууллаа.

Аймгийн БСГ-аас зөвлөгөөнийг угтаж зохион байгуулах ажлын чиглэлийг боловсруулан сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлж ажилласнаар аймгийн хэмжээний нийт багш нарыг хамарсан  сургалт, урлаг, спортын олон ажлууд зохион байгуулагдаж, багш мэргэжлээр бахархах, улмаар сургалтын чанарт нөлөөлөх үр дүнтэй ажил боллоо.Энэ үеэр боловсролын шинэчлэлийн бодлого, төлөвлөлт, суралцагчдын хөгжил төлөвшил, багш мэргэжлийн онцлогийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, иргэдэд мэдээлэл өгөх чиглэлээр радио, телевизээр сайн багшийн ажлын туршлага, үйл ажиллагаа, хүүхдийн хөгжил, бүтээлч хандлага, сургалтын ахиц, үр дүнг төрөлжүүлэн нэвтрүүллээ.

Танд манай блог таалагдаж байна уу?